АИ-92 автобензины үнийн нэмэгдлийн талаар аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцсэний үр дүнд зарим компаниуд Хамтарсан зөвлөлийн шийдвэр албан ёсоор гарах хүртэлх хугацаанд АИ-92 авто бензины үнийг 100 төгрөгөөр буулгасан байна. Мөн гадаад, дотоод зах зээлийн нөхцөл байдал, импортын үнэтэй уялдуулан АИ-95 автобензин болон дизель түлшний үнийг тус бүр 200 төгрөгөөр буулгажээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан:
-“Нефть импортлогч компаниудтай бид тавдугаар сарын 5-нд ярилцаад тавдугаар сарын 25-нд дахин уулзаж ярилцъя гэж тохирсон байсан ч түүнээсээ буцаж гэнэт ийм шийдвэр гаргасан. Энэ асуудалд Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны Үнийн зөвлөлөөс мэдэгдэл гаргасан. Ярьж тохирсноосоо буцаж болохгүй. Импортолж байгаа бензиний үнэ нэмэгдээгүй. Харин ч дизель түлш тонн тутамдаа үнэ 100 ам.доллараар буурсан байхад үнэ нэмэгдүүлж болохгүй гэдгийг хэлсэн.
Амралтын өдөр гэхгүй энэ асуудлыг хариуцаж байгаа Үнийн зөвлөл ажилласан. Валютын ханш өссөн нь АИ-92 бензин дээр хүнд туссан тул үнээ нэмсэн гэсэн. Бид бүхний зүгээс “Дөрөвдүгээр сарын 29-нд авсан үнээр дизель түлшний үнэ хэрэглээний үнэ дээр 100 ам.доллараар буурсан байхад бусад бусад төрлийн түлшний үнийг яагаад буулгадаггүй юм бэ гэдэг асуудлыг тавьсан. “Шунхлай” компаниас эхлээд АИ-92 -оос бусад төрлийн түлшний үнийг литр тутамд 200 төгрөгөөр буулгасан гэдэг мэдээлэл ирсэн.
Үнэ нэмсэн асуудалд салбар яамны зүгээс шууд хэрэгжүүлэх хуулийн арга хэмжээ хомс, зөвшилцөх байдлаар шийдвэрлээд, Үнийн зөвлөлөөс зөвлөмж гардаг. Ард иргэдээс ирж байгаа шаардлагад үндэслээд бид Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандсан. Нефть импортлогч компаниуд хүлээцтэй хандаж болох байсан. Улс төрийн энэ асуудалтай байгаа үетэй давхцуулах шаардлага байгаагүй гэж харж байгаа. Монополийн эсрэг хуулийг харж байгаад асуудалд хандана” гэв.
Сэтгэгдэл байхгүй байна