• Эхлэл
  • “Бүргэдийн баяр” наадмыг 18 дахь жилдээ

“Бүргэдийн баяр” наадмыг 18 дахь жилдээ

2024/03/08

Хаврын улирал, Наурызын баярыг угтан казах үндэстний ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор “Чингис Хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт энэ сарын 9, 10-нд зохион байгуулна. Уг наадмыг тэмцээн, уралдааны хэлбэрээр зохион байгуулдаг бөгөөд оролцогчид үндэсний хувцсаараа гоён, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд тусгайлан сургасан морьтой жагсан орж ирдэг.

Уламжлалт зан заншлыг хадгалсан байдал, дээл хувцасны өнгө, дизайн зэрэг бүх элементийг нарийн шүүж тунгаан, хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой шилдэг бүргэдчнийг шалгаруулна.

дашрамд, махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж ирсэн энэхүү уламжлалт арга ухааныг “Шувуучлахуй” хэмээн нэрлэдэг. Эл уламжлал нь Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өдгөө хүртэл хадгалагдаж иржээ. Манай улс уг уламжлалыг 2010 онд ЮНЕСКО-ийн хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгүүлсэн байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин