• Эхлэл
  • Япон, АНУ-ын дээд хэмжээний уулзалт дөрөвдүгээр сард болно

Япон, АНУ-ын дээд хэмжээний уулзалт дөрөвдүгээр сард болно

2024/01/18

Япон, АНУ-ын талууд Ерөнхий сайд Кишида Фүмио, Ерөнхийлөгч Жо Байден нарын дээд хэмжээний уулзалтыг ирэх дөрөвдүгээр сарын 10-нд зохион байгуулахаар төлөвлөж байна гэж уг мэдээлэлд ойр эх сурвалжууд өнөөдөр мэдээлжээ.

Хоёр улсын Засгийн газар К.Фүмиогийн төрийн өндөр дээд хэмжээний зочны хувиар хийх айлчлалыг гуравдугаар сарын эхээр товлон бэлтгэж байсан боловч Ж.Байдены улс орны нөхцөл байдлын талаар Конгресст илтгэл тавих өдрийг гуравдугаар сарын 7-нд товлосон тул хойшлуулсан гэж эх сурвалжууд хэлжээ. Ж.Байден К.Фүмиог АНУ-д айлчлахыг 11 дүгээр сард урьсан юм.

Дээд хэмжээний уулзалтын үеэр К.Фүмио батлан хамгаалах салбар, эдийн засгийн аюулгүй байдал, сансар огторгуй, кибер аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг уриалах төлөвтэй байгааг эх сурвалжууд хэлжээ. Тэрбээр мөн АНУ-ын Конгресст үг хэлж магадгүй байна.

Айлчлалынхаа үеэр К.Фүмио Вашингтоноос гадна АНУ-ын бусад хотод очиж магадгүй байгааг эх сурвалжууд нэмж хэллээ. К.Фүмио нь 2015 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Барак Обамагийн засаглалын үед Ерөнхий сайд асан Абэ Шинзо АНУ-д төрийн зочны хувиар айлчилснаас хойш ийм айлчлал хийсэн Японы анхны удирдагч болох юм.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин