• Эхлэл
  • Ши Жиньпин Вьетнамд төрийн айлчлал хийхээр ирээд байна

Ши Жиньпин Вьетнамд төрийн айлчлал хийхээр ирээд байна

2023/12/12

ХАНОЙ, 2023 оны арванхоёрдугаар сарын 12 /VNA/. БНХАУ-ын дарга, Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин гэргийн хамт Вьетнамд энэ сарын 12-13-ны өдрүүдэд төрийн айлчлал хийхээр мягмар гарагт буюу өнөөдөр хүрэлцэн ирлээ.

Ши Жиньпин Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тхуонг болон түүний гэргий, мөн Вьетнамын Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Тронг болон түүний гэргий нарын урилгаар энэхүү айлчлалыг хийж байна.

Хоёр өдрийн айлчлалын үеэр талууд Хятад, Вьетнамын харилцааг бэхжүүлэх, хоёр орны иж бүрэн стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлыг хэлэлцэнэ гэж Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь өмнө нь мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: montsame.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин