• Эхлэл
  • Өнөөдөр суурин болон явуулын 43 цэгт вакцин хийнэ

Өнөөдөр суурин болон явуулын 43 цэгт вакцин хийнэ

2021/06/15

Улаанбаатар хотод өнөөдөр явуулын 8, суурин 35 цэгт 65 багийн 361 эмч, ажилтан ажиллаж, 4,560 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавирусийн эсрэг вакцины I тунд 802, II тунд 3,692 иргэнийг хамруулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 100.9 хувь буюу 962,328 нь I тунд, 88.2 хувь буюу 841,548 нь II тунд хамрагдаад байгаа юм.

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цагийн хооронд ажиллана.

Дашрамд, дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад халдвар авсан иргэд байгаа тул иргэн та халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх шаардлагатай байгааг Эрүүл мэндийн байгууллагаас санууллаа. 

Үүнд:

  • Амны хаалтаа тогтмол зүүх;

  • Хүн хоорондын зай барих;

  • Гар угаах, халвдаргүйжүүлэх;

  • Байнгын агааржуулалт хийх;

  • Олон хүнтэй уулзалтад оролцохгүй байхыг зөвлөлөө.

Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.


Сэтгэгдэл байхгүй байна