• Эхлэл
  • Н.Түвшинбаяр ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаа өгнө

Н.Түвшинбаяр ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаа өгнө

2021/05/27

Улсын начин Э.Энхбатыг хэрцгийгээр зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан Олимдын аварга, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг цагдан хорих хугацаа Тавдугаар сарын 21-ны өдөр дуусч, түүнд хилийн хориг тавин сулалсан билээ. 

Тэгвэл, МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяртай тус холбооны удирдлагын баг саяхан очиж уулзжээ. Уулзалтын үеэр "Би ёс зүйн хариуцлага хүлээж, өргөдлөө өгье" гэдгээ хэлсэн байна. 

Энэ талаар МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Наранбаатар мэдээллээ.

Гэхдээ одоогоор МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр өргөдлөө ирүүлээгүй байгаа аж. 

Хэргийг сануулбал, Н.Түвшинбаяр энэ оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн багын найз Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан.

Уг үйлдлийнх төлөө Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Түвшинбаярыг ШШГЕГ-ын харъяа 407 дугаар хорих ангид нийт 45 хоног цагдан хориод, одоогоор гадуур үргэлжлүүлэн шалгаж байгаа юм.


Сэтгэгдэл байхгүй байна