• Эхлэл
  • Нийслэлд 126,449 хүнийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулжээ

Нийслэлд 126,449 хүнийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулжээ

2021/03/16

Өнгөрөгч хоёрдугаар сарын 23-нд эхэлсэн нийслэлийн иргэдийг коронавирусын эсрэг вакцинд хамруулах ажил 22 дахь өдрөө үргэлжилж байна.

Өчигдөр нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 40 цэгт 561 эмч, ажилтан ажиллажээ. Энэ өдөр 13,381 хүнийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулсан байна. Ингэснээр нийслэлийн хэмжээнд нийт 126,449 хүнийг дархлаажуулалтад хамрууллаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна