З.Нарантуяа: УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Н.Номтойбаяр нар зээлээ төлчих...
Хөгжлийн банкны дүрмийн санг 1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэн, 600 тэрбум төгрөгийн зээлийг эрсдэлтэйд тооцон хаах саналыг Засгийн Газар УИХ-д оруулж ирлээ. Олон Улсын зах зээл дээрээс дахин 1 их наяд төгрөгийн зээл авах энэхүү санаачлагын цаана хардлага нуугдаж байна. Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг дутагдуулсан асуудал хэдхэн компанитай холбоотой.
1. 6-н төр, 11 хувийн хэвшлийн компани л гол асуудал тарьсан. Тэд зээлээ төлцгөө
2. "Энержи ресурс" ХХК хүнд байх үед төр 170 тэрбум төгрөг гарган барьсан автозамыг худалдан авсан.
3. "Эрдэнэс Тавантолгой" ХК-д 250 сая ам.долларын зээлийн өр бий. Чалькогийн өрийг төр хариуцъя
4. "Монполимет" группийн эзэн УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга Ц.Гарамжав "би зээлээ төлөөд л байгаа" гэсэн. Гэтэл ажлын хэсгийн шалгалтаар 111 тэрбум төгрөгийн зээлээ 2 удаа хойшлуулсан, зээлийн хорооны дүгнэлтгүй санхүүжилт авчээ.
5. Хөгжлийн банкны захирлууд судалгаагүй зээл олгосон гэж шалгагдаж байна. Судалгаагүй зээл авсан, төлөөгүйнхөө төлөө Ц.Гарамжав та шалгагдах ёстой.
6. УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын гэр бүлийн "МАК" групп 109 тэрбум төгрөгийн зээл авч, 238 хоногийн хугацаа хэтэрчээ.
Сэтгэгдэл байхгүй байна